МОНГОЛЫН ХӨДӨӨГ ШИНЭЧЛЭХИЙН ТӨЛӨӨ ФЕРМЕРҮҮДИЙН ХОЛБОО

ЗОРИЛГО:

Төмс, хүнсний ногооны  салбарыг цогцоор нь шинэчлэн хөгжүүлэх бодлогыг боловсруулан төр засгаас авах арга хэмжээнд тусгуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл  ажиллагаанд хамтран оролцох, ногоочдод  шинэ сортын үр, бордоо, ургамал хамгааллын бодис, техник, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх.

Холбооны үйл ажиллагааны чиглэл

  • Хөдөөгийн болон газар тариалангийн салбарын хөгжлийн талаар бодлого, зөвлөмж боловсруулах

  • Холбооны гишүүдийн мэргэжлийн болон аж ахуй эрхлэх мэдлэгээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх

  • Салбарын хэмжээний судалгааг өөрийн эрдэмтдийн багаар гүйцэтгэх 

  • Холбооны гишүүн фермерүүдийг орчин үеийн шинэ дэвшилтэт техник, технологиор болон зах зээлийн эрэлт хэрэгцээ, үнийн мэдээллээр хангах, сурталчилгаа явуулах

Хамтын ажиллагаа

       Холбоо нь өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу гадаад, дотоодын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах нээлттэй зарчим баримтална.

 

Хамтын ажиллагааны гол чиглэлүүд:

  • Хамтарсан төсөл хэрэгжүүлэх

  • Сургалт зохион байгуулах

  • Мэдээлэл солилцох

  • Боловсон хүчин бэлтгэх

  • Хэвлэл, мэдээллийн хүчин чадлыг сайжруулах

  • Шинэ техник, технологи нэвтрүүлэх

Холбооны гишүүнчлэл

       Холбоо нь дотоод, гадаад гишүүнчлэлтэй. Холбооны гишүүн нь байгууллага болон хувь хүмүүс байж болно. Төмс, хүнсний ногоо тариалагч иргэн аж ахуйн нэгжийг сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах ажлыг нээлттэй хэрэгжүүлдэг. Гишүүний төлөө үйлчилдэг мэргэжлийн томоохон холбоо юм. Одоо улсын хэмжээнд 20 аймаг, төмс хүнсний ногоо зонхилон эрхэлдэг 14 суманд нийт 34 салбар холбоо байгуулан 1400 гаруй гишүүн ногоочдыг эгнээндээ нэгтгэн ажиллаж байна.

  • Facebook - White Circle
  • YouTube - Mon vegetable project

     ХОЛБОО БАРИХ:

Байршил: Энх Тайваны Өргөн Чөлөө 3,

             UBH center, 15 давхар 1513 тоот.

Утас:       976-7000 8799

Факс:      976-7000 8711

Имэйл:     contact@mfard.mn

БИДНИЙГ ДАГАХ: