МАНЖИН

Монголд хамгийн өргөн тариалагддаг хэд хэдэн манжингийн сорт байдаг. Жишээ нь шар манжингийн Красносельская, Шведская Жёлтая, Хараа зэрэг сортууд байдаг бол Хүрэн манжингийн хувьд Бордо-237, Шарын гол-48, Одноростковая, Боро болон Пабло-F1 зэрэг сортын сонголтуд байна. Зөв сортын манжин тариалах нь маш чухал. Ялангуяа хэлбэр хэмжээ, амт, өнгө гээд олон шинж чанараараа ялгарч байж зах зээлд танигдана. Таны худалдан авсан хүнсний ногооны үр нь дараах давуу талтай болно.

Үүнд: 

  • Сорьцын гэрчилгээ, 

  • Гарал үүслийн гэрчилгээ, 

  • Баталгаа, 

  • Мэргэжлийн зөвлөгөө,

  • Бусад өргөн боломжууд,

Дээрх үрийг худалдан авснаар Та тариалсан манжингийн ургацын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна сортын найдвартай байдлыг хангана. Ингэснээр та төлөвлөж буй ургацаа баталгаатай хураан авах юм.         

Бордо-237

Нутагшсан сорт, 1991 он

  • Дундын болцтой 90-120 хоног.

  • Чийгэнд мэдрэмтгий. 

  • Хүйтэн, өвчин, хортонд тэсвэртэй.

  • 1га талбайгаас 350-600ц ургац авна.

  • Хадгалалт сайн даана. 80-97%. 

  • 12-15 см урт, 5-6 см голчтой,

  • Дундаж жин: 300-500г 

  • Улбар шар өнгөтэй, 

Красносельская

Нутагшсан сорт, 1969 он

  • Дунд, эртийн болцтой 75-94 хоног.

  • Хүйтэнд тэсвэртэй.  

  • Фомоз, бактериоз  өвчинд дунд тэсвэртэй.

  • 1га талбайгаас 244-393ц ургац авна.

  • Хадгалалт сайн даана. 95% 

  • Дундаж жин: 350-650г

  • Махлаг, оройн хэсэг нь нил ягаан туяатай

  • зүсэхэд цайвар шаргал өнгөтэй.

Шарын гол-48

Нутагшсан сорт, 2005 он

  • Дундын болцтой 110-120 хоног.

  • Үрээр тарихад 5-8 хоногт цухуйна. 

  • Ган ба хүйтэнд тэсвэртэй.

  • Жилийн турш хадгалалт даана. 90-99%.

  • Таваарлаг чанар: 4,8кг/м2

  • Дундаж жин: 60-160г 

  • Тод улбар шар өнгөтэй, 

Шведская Жёлтая

Нутагшсан сорт, 1969 он

  • Эртийн болцтой 90-110 хоног.

  • Хавар -2С хүйтрэлт, намар -8С хүйтрэлт тэсвэрлэнэ.  

  • Хүйтэн болон өвчин хортонд тэсвэртэй.

  • 1га талбайгаас 250-440ц ургац авна.

  • Хадгалалт сайн даана.  

  • Дундаж жин: 300-600г

Боро-F1

Ирээдүйтэй сорт, 2014 он

  • Дундын болцтой 105-120 хоног.

  • Температурын огцом өөрчлөлт, халуунд тэсвэртэй. 

  • Церкоспроз, альтерноз өвчинд тэсвэртэй.

  • 1га талбайгаас 600-800ц ургац авна.

  • Жилийн турш хадгалалт сайн даана. 

  • Таваарлаг чанар: 82-92% 

  • Дундаж жин: 150-250г

  • Голч: 15-20см 

  • Шүүслэг, цагираг мэдэгдэхгүй

  • Тод улаан хүрэн өнгөтэй.

Хараа-5

Нутагшсан сорт, 2005 он

  • Эртийн болцтой 85-90 хоног.

  • Ган ба хүйтэнд тэсвэртэй. 

  • Бясаа, ялаанд өвчинд дунд зэрэг тэсвэртэй.

  • 1га талбайгаас 460-610ц ургац авна.

  • Жилийн турш хадгалалт сайн даана.  

  • Дундаж жин: 150-250г

  • Голч: 9,5-12,8см 

  • 1000ш үр 3,8 гр.

  • Facebook - White Circle
  • YouTube - Mon vegetable project

     ХОЛБОО БАРИХ:

Байршил: Энх Тайваны Өргөн Чөлөө 3,

             UBH center, 15 давхар 1513 тоот.

Утас:       976-7000 8799

Факс:      976-7000 8711

Имэйл:     contact@mfard.mn

БИДНИЙГ ДАГАХ: