• Facebook - White Circle
  • YouTube - Mon vegetable project

     ХОЛБОО БАРИХ:

Байршил: Энх Тайваны Өргөн Чөлөө 3,

             UBH center, 15 давхар 1513 тоот.

Утас:       976-7000 8799

Факс:      976-7000 8711

Имэйл:     contact@mfard.mn

БИДНИЙГ ДАГАХ:

ЗАХИАЛАГЧ

  • Хүнс Хөдөө Аж Ахуй

  • Хөнгөн Үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)

САНХҮҮЖҮҮЛЭГЧ

  • Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)

  • Монгол Улсын засгийн газар

ТӨСЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ

ХАМРАХ ХҮРЭЭ

  • Төв аймаг: Борнуур, Жаргалант, Батсүмбэр, 

  • Сэлэнгэ аймаг: Mандал, Шаамар, Хушаат, Зүүнбүрэн, Сант, Баянгол сум;

  • Увс аймаг: Улаангом сум;

  • Дархан-Уул аймаг: Орхон сум;

  • Орхон аймаг: Жаргалант сум;

 

ҮЙЛДВЭРЛЭЛ

  • Дархан-Уул аймгийн Орхон сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур сумдад тариаланчдад үйлчлэх зорилготой “Нэвтрүүлэх төв” загвар экстейшин төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх; Үүнд:

    • Танхимын болон талбайн хүнсний ногооны шинэ технологи, сорт, ургамал хамгааллын чиглэлийн цуврал сургалтууд сумын нийт ногоочдод зориулан явуулах;

    • Хүнсний ногооны шинэ технологи, сорт, ургамал хамгааллын чиглэлээр мэргэжлийн зөвлөх ирж, сумын ногоочдын талбайгаар явж зөвлөгөө өгөх;

    • Хүнсний ногооны нутагшсан болон шинэ ирээдүйтэй сортуудыг танилцуулах;

    • Үр, бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэх;

    • Бага оврын техник, тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ явуулах гэх мэт

  • Сургалтын материалиуд боловсруулах;

  • Хүнсний ногооны үйлдвэрлэлийн чиглэлийн төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулах;

МАРКЕТИНГ

Хүнсний ногооны борлуулалт

  • Ногоочдын хүнсний ногооны борлуулалтын хоршооллуудад дэмжлэг үзүүлэх;

  • Орон нутагт хамтын буюу хоршооны (мөн хувь хүний байж болно) зоорийг сайжруулах, барихад дэмжлэг үзүүлэх;

  • Улаанбаатар хотод хүнсний ногооны бөөний захыг сайжруулах, байгуулахад дэмжлэг үзүүлэх;

  • Сумын түвшинд жижиг хэмжээний хүнсний ногооны боловсруулалтанд хөрөнгө оруулалт хийж дэмжих;

  • Борлуулалт, маркетингийн чиглэлийн төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулах;

Техник, технологи

  • Тариаланчдыг хүнсний ногооны чанар, савалгаа, шошго, маркетинг, хадгалалтын сургалтанд хамруулж, дэмжлэг үзүүлэх;

  • Хүнсний ногоо боловсруулалтын шинэлэг ирээдүйтэй санаачлагад дэмжлэг үзүүлэх;

Мэдлэг мэдээлэл

  • Хүнсний ногооны зах зээлийн мэдээллийн цахим хуудас үүсгэх;

  • Зах зээлийн талаарх яаралтай болон онцгой мэдээллийг гар утсаар дамжуулах систем боловсруулах;

ГЭР ХОРООЛОЛ

Улаанбаатар хотын Хан-Уул, Сонгино-Хайрхан, Налайх дүүргүүдийн сонгогдсон хороодын ядуу өрхүүдэд хашаандаа ногоо тариалах арга технолгогийн сургах, хүнсэндээ хүнсний ногоо тогтмол хэрэглэж заншихад нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Үүний тулд: 

  • Төсөл “Жишиг гудамж”, “Жишиг өрх”-ийг дэмжих

  • Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээр дамжуулах хүнсний ногооны тариалалт, хэрэглээг нэмэгдүүлэх

  • Мэдлэг олгох аргачилалаар ажиллаж байна.

“Жишиг өрх, гудамж” нь хашаандаа ногоо ургуулах мөн цаашид бусад хөрш өрхүүдтэйгээ олон мэдлэг, туршлагаа хуваалцах, сургах үүрэгтэй. Улаанбаатар хотын бусад дүүргүүдэд тариалалт, арчилгаа, хураалт, хадгалалт, боловсруулалт, хэрэглээний цогц сургалтуудыг Нийслэлийн хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулах.

БОДЛОГО

  • Ургамал хамгааллын цогц менежмент, пестицид, органик газар тариалангийн хуулийн бодлогыг боловсруулна.

  • Төрийн холбогдох  мэргэжилтэнүүд ургамал хамгаалалын цогц менежмент болон органик газар  тариалангийн талаарх мэдлэгтэй болоход нь дэмжлэг үзүүлэх.

  • Ургамал хамгааллын цогц менежмент, пестицид, органик газар тариалангийн зохицуулалтыг туршин, хэрэгжүүлж, баримтжуулах