ЗОХИСТОЙ ДАДЛААС

ЭРҮҮЛ ХҮНС

gap021.jpg

ХӨДӨӨ АЖ АУЙН ЗОХИСТОЙ ДАДЛЫН ТУХАЙ

ХААЗД нь товчоор газар тариалангийн бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлын шаардлагыг баталгаажуулах цогц арга хэмжээ юм.

ХААЗД-ын баталгуужуулалт нь талуудад дараах давуу талуудыг бий болгодог байна.

1.  Тариаланч

- Бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг баталгаажуулна,

- Таны бүтээгдэхүүнийг худалдан авч буй хүнд итгэл үнэмшил бий болно.

- Өөрийн аж ахуйн менежментийн үр ашгийг дээшлүүлнэ.

- Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн шаардлагыг хангана.

- ХААЗД тохирлын шаардлага хангасан гэсэн таних тэмдэгтэй бүтээгдэхүүн илүү үнэтэй борлогддог.

- Цаашид олон улсын зах зээл, гарах боломж нэмэгдэнэ.

2.  Борлуулагч

- Баталгаажсан бүтээгдэхүүн борлуулснаар хэрэглэгчдээс гомдол гарах нь буурна,

- Нийлүүлэлтийнхээ баталгаатай, аюулгүй байдлыг сайжруулна,

- Зах зээлийн шаардлага, өөрчлөлтөнд дасан зохицоно,

- Найдвартай, баталгаатай нийлүүлэлтийн эх үүсвэр, сүлжээтэй болно,

 

3.  Хэрэглэгч

- Энэ яг Монгол ногоо мөн үү?

- Эрүүл, бохирдолгүй хөрсөнд тарьсан уу?

- Генийн өөрчлөлттэй үрээр тариагүй биз?

- Хэтэрхий их бордсон уу?

- Ургамал хамгааллын хориотой, аюултай бодис хэтрүүлэн шүршээгүй биз?

- Шинжилгээнд хамрагдсан уу?

- Хураах, хадгалах, тээвэрлэх явцдаа бохирдоогүй байгаа?

Зэрэг асуултуудад эргэлзэх шаардлагагүй болно.

ХЭРХЭН ХААЗД-н ГЭРЧИЛГЭЭ АВАХ ВЭ?

МХШТФХ гишүүн тариаланчдадаа ХААЗД-н баталгаажуулалтанд хамрагдахад нь дэмжлэг үзүүлдэг. 

 ​

  1. Тариалан эрхлэгч өөрийгөө үнэлнэ. 

  2. Бид тантай холбогдож зарим мэдээллийг тодруулна.

  3. Болзол хангасан тариаланчыг сургалтанд хамруулна.

  4. Сургалтад суусан тариаланчтай баталгаажуулалтын байгууллага гэрээ байгуулна.  

  5. Баталгаажуулалтын үеэрх мэргэжлийн зөвлөх, аудиторуудын оролцоог хангаж өгнө. 

  6. ХААЗД-н болзол хангасан тохиолдолд гэрчилгээ олгоно. 

  7. Гэрчилгээжсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.