​"Цэвэр хөрсний шим" дундын хоршооноос гишүүн хоршоо, аж ахуйн нэгжүүддээ төмс, хүнсний ногоо нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

2020 оны 07 сараас шинэ ургацын хүнсний ногооны түрүүч гарч эхлэнэ. Иймд 2020.07 сараас 2021.07 сар хүртэл хугацаанд дундын хоршоонд нийлүүлэх бүтээгдэхүүний үнийн саналаа 2020.03.27-ны 14:00 цагаас өмнө дараах журмын дагуу илгээх боломжтой.​

 

ЖУРАМ 

  1. Үнийн саналын загвар маягт татах (PDF) болон (Word)

  2. Үнийн саналыг баталгаажуулахад анхаарах зүйлс. Үүнд:

    • Үнийн саналыг анхан шатны хоршооны нийт гишүүдийн 50-иас дээш хувь дэмжиж, гарын үсэг болон тамгаар баталгаажуулсан байх. Хувийг зурган файлаар илгээх

    • Дээрх бичиг баримтыг гэрээ байгуулах үед эх хувиар нь авах бөгөөд гэрээнд хавсаргана 

    • Прагмтай холбоотой асуух зүйлийг 99013882 дугаараас лавлах боломжтой. 

  3. Үнийн санал илгээх.   Анхаар! Үнийн саналыг илгээхийн тулд Та www.google.com дээр хэрэглэгчийн бүртгэлтэй байх ёстой!

  4. Үнийн саналыг 2020.03.28-ны өдрийн 14:00-д комиссын гишүүд нээж харьцуулалтыг эхлүүлнэ. Комиссын гишүүдэд тэргүүлэгч, хяналтын зөвлөл болон дундын хоршооны төлөөлөл орно. t

  5. Гишүүн анхан шатны хоршоо, аж ахуйн нэгжээс ирүүлсэн үнийн саналыг харьцуулж, боломжит доод үнийн саналаас эхлэн гэрээ байгуулна.
  6. Нийлүүлэх бүтээгдэхүүний үнэд улиралд нэг удаа өөрчлөлт орж болно. Тус үнийн өөрчлөлт (дээш, доош) 30 хувиас хэтрэхгүй байна.  

  7. Заасан хугацаанд багтаж үнийн санал ирүүлээгүй тохиолдолд дундын хоршоо нь захиалгын гэрээг МХШТФХ-ны орон нутаг дахь салбар холбооны гишүүн тариаланчдад саналыг тавьж гэрээг байгуулна.  

  • Facebook - White Circle
  • YouTube - Mon vegetable project

     ХОЛБОО БАРИХ:

Байршил: Энх Тайваны Өргөн Чөлөө 3,

             UBH center, 15 давхар 1513 тоот.

Утас:       976-7000 8799

Факс:      976-7000 8711

Имэйл:     contact@mfard.mn

БИДНИЙГ ДАГАХ: