Бизнес төлөвлөгөө сонгон шалгаруулах урилга

Updated: Jun 17, 2019


НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил - Нэмэлт санхүүжилт төсөл (ЗЗБУХ-НСТ) 2018-2021 онд Архангай, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар аймгуудын сонгогдсон сумдад хэрэгжиж байна. Төслийн үндсэн зорилго нь зорилтот сумдын эдийн засаг, ядуу өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.


Аймаг Зорилтот сумдууд

  1. Архангай аймгийн Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хайрхан сум

  2. Дорнод аймгийн Хэрлэн, Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн сум

  3. Дундговь аймгийн Сайнцагаан, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрцогт сум

  4. Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Төгрөг, Хархорин сум

  5. Хэнтий аймгийн Хэрлэн, Батширээт, Өмнөдэлгэр, Норовлин сум

  6. Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ сум

Дээрх аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж буй, эсвэл үндсэн түүхий эдээ заагдсан сумдуудаас авдаг СҮҮ, ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС ЖИМСГЭНИЙ салбарын бичил, жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

Төсөлд хамрагдсанаар аж ахуйн нэгж, хоршоод нь:

  • 50 хувийн батлан даалттай 75 хүртэл сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авах,

  • Бизнес төлөвлөгөөгөө улам боловсронгуй болгоход дэмжлэг туслалцаа авах,

  • Бизнесийн удирдлага, үйлдвэрлэл, технологийн зөвлөх үйлчилгээ, сургалтуудад хамрагдах,

  • Зах зээлээ тэлэх маркетингийн дэмжлэг авах,

  • Бүтээгдэхүүнийхээ нэмүү өртгийн сүлжээний бусад талуудтай (түүхий эд, материал нийлүүлэгч, үйлдвэрлэгч, боловсруулагч, тээвэрлэгч, түгээгч, худалдаа эрхлэгч, хэрэглэгч нартайгаа) тогтвортой хамтын ажиллагаа тогтоох зэрэг давуу талтай.

Төсөлд хамрагдах аж ахуйн нэгжид тавигдах шаардлага:

  • Сүү, хүнсний ногоо, жимс жимсгэний салбарт үйл ажиллагаа явуулдаг байх,

  • Төслийн аймаг, сумдад үйл ажиллагаа явуулдаг байх, эсвэл үндсэн түүхий эдээ авдаг байх,

  • Нэг ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан байх,

  • Муу зээлийн түүхгүй байх.

Бизнес төлөвлөгөө боловсруулах маягт татан авах, илгээх, лавлагаа авах хаяг, утас:

Бизнес төлөвлөгөөг дараах маягтын дагуу ирүүлэх!

Маягт татах


  • Facebook - White Circle
  • YouTube - Mon vegetable project

     ХОЛБОО БАРИХ:

Байршил: Энх Тайваны Өргөн Чөлөө 3,

             UBH center, 15 давхар 1513 тоот.

Утас:       976-7000 8799

Факс:      976-7000 8711

Имэйл:     contact@mfard.mn

БИДНИЙГ ДАГАХ: