Хүнсний ногооны задгай талбайн үзэсгэлэн худалдаанд бүртгүүлэхийг урьж байна!

Нийслэлийн захирагчийн алба болон Монголын тариаланчдын үндэсний холбоо хамтран 2020 оны шинэ ургацын хүнсний ногоог хэрэглэгчдэд шууд хүргэх зорилгоор намрын худалдааг дараах хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. Үүнд:


Хүнсний ногооны

  1. Бөөний борлуулалтын худалдаа

  2. Ил талбайн худалдаа

  3. Худалдааны төлөөлөгчөөр дамжуулан борлуулах худалдаа

Бөөний борлуулалтын худалдаа:

Тариаланчдыг бөөний худалдаа хийхэд зориулж тусгай зориулалтын талбайг гаргах бөгөөд тариаланчид машинтайгаа ирээд зогсох боломжтой. Их хэмжээгээр худалдан авах, эсвэл нөөцлөх зорилгоор худалдан авалт хийдэг хүмүүс тус газрыг зорин очоод худалдан авалт хийхэд тохиромжтой. Бөөний худалдаа хийгдэх тул сонголт арвин байхаас гадна чанартай, мөн үнэ хямд байх болно. Түүнчлэн урт хугацааны турш харилцах тогтмол үйлчлүүлэгч, хамтрагчаа олох боломж энд бий. Эхний ээлжинд яригдаж буй байршилд:

  1. Вокзалын баруун талд байрлах хуучнаар 1000 машины зогсоолыг нийт 2 сарын хугацаатай ашиглуулахаар тохиролцсон.

  2. Оффицерүүдийн ордны зүүн талд байрлах Тэнгэр плаза худалдааны төвд "машинтай" бөөний худалдаа хийх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дараах журмаар тус талбайг ашиглах боломжтой. Бүртгэл явагдаж байна.


Ил талбайн худалдаа

Ил талбайн худалдааг ногоочид болоод хэрэглэгчид 2012 оноос хойш мэдэх болоод удаж байгаа. Бидэнд аль хэдийнээ дасал болсон ойлголт. Тус худалдааг энэ жил өргөн хүрээнд зохион байгуулахаар Нийслэлийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Газар болон Дүүргүүдийн харьяа Худалдаа, үйлчилгээний хэлтэс хамтран ажиллаж байна. Энэ жил нийслэлийн 5 дүүргийн 36 байршилд тус худалдааг зохион байгуулах бөгөөд дараах холбоосоор орж байршлын мэдээлэлтэй танилцах боломжтой.

  1. Байршлын мэдээлэл

  2. Мөн дараах маягтыг бөглөн хүсэлтээ илгээх боломжтой

Холбогдох мэргэжилтнүүд хүсэлтээ илгээсэн ногоочидтой утсаар холбогдон зохих хуваарийн дагуу хуваарилалтыг хийх болно.


Худалдааны төлөөлөгчдөөр дамжуулан хийгдэх худалдаа Ногоочин худалдааны төлөөлөгчид борлуулах ногоогоо падаанаар хүлээлгэн өгнө. 7-14 хоногийн дараа тооцоо нийлж, барааны төлбөрөө дансаар хүлээн авна. Ногоочин та тус худалдаанд хамрагдахын тулд тодорхой болзол нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатайг анхаарна уу. Дараах холбоосоор зочилж худалдааны нөхцөлтэй танилцана уу.

  1. Худалдааны нөхцөл



29 views
  • Facebook - White Circle
  • YouTube - Mon vegetable project
Logo-Mon-A-PNG_edited.png

COPYRIGHT © 2020 MONVEGI PROJECT. ALL RIGHTS RESERVED