"Монгол ногоо миний нүдээр" сэдэвт гар зургийн уралдааны дүн гарлаа

Хүүхдийг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг дэмжих, хүүхдийн боловсрол болон бүтээлч чадавхийг хөгжүүлэх зорилгоор “Монгол ногоо миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаан 2020.05.01-25 өдрүүдэд зарлагдаж дүнгээ гаргалаа.


Шалгаруулах коммист урилгаар Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран зургийн багш М.Энхбаяр мөн зохион байгуулагч Монгол ногоо төслийн төлөөлөл оролцсон бөгөөд хүүхдүүдийн бүтээлийг дараах зарчмыг баримтлан шалгаруулсан болно. Үүнд:

  • Зохиомж

  • Утга санаа

  • Өгүүлэмж

  • Өөрийн оролцоо /томчуудын гар, хуулбар/

  • Өнгө, будаг

  • Ур чадвар


О.Мөнх-Учрал /11 настай/ М.Амуртайван /6 настай/

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран зургийн багш М.Энхбаяр


Уралдааны дүн:

10-15 насны ангилалд байр эзэлсэн хүүхдүүддээ баяр хүргэе.

Уралдааны дүн:

05-09 насны ангилалд байр эзэлсэн хүүхдүүддээ баяр хүргэе.



Уралдаанд идэвхитэй оролцож олон бүтээл ирүүлсэн бусад хүүхдүүддээ баярлалаа.


Энэ дашрамд:

Хүүхдүүдийн бүтээлээр зургийн үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Ковид 19-өөс хамаарч тус арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болсонд хүлцэл өчье.


Харин тун удахгүй хүүхдүүдийн бүтээлийг цахим цомог хэлбэрт шилжүүлж өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулж олны хүртээлд хүргэх болно.

Уралдааны удирдамжтай дараах холбоосоор танилцана уу.


Та бүхэндээ удахгүй тохиох эх үрсийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.



291 views
  • Facebook - White Circle
  • YouTube - Mon vegetable project

     ХОЛБОО БАРИХ:

Байршил: Энх Тайваны Өргөн Чөлөө 3,

             UBH center, 15 давхар 1513 тоот.

Утас:       976-7000 8799

Факс:      976-7000 8711

Имэйл:     contact@mfard.mn

БИДНИЙГ ДАГАХ: