top of page

Монгол ногоо төслөөс "хүлэмжийн технологи нэвтрүүлэх төв”-ийг байгууллаа


Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлж, шинжлэх ухааны ололт тэргүүн туршлагыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол ногоо” төсөл болон БНСУ-ын Кангвон мужийн дэмжлэгтэйгээр “Хүлэмжийн нэвтрүүлэх төв”-ийг Сэргэлэн сумын нутагт байрлах “Атрын шим” ХХК-ний хүлэмжийн аж ахуйн дэргэд байгууллаа. 

Өмнө нь Аймгийн шууд харилцаат БНСУ-ын Кангвон мужийн хөрөнгө оруулалтаар “Кангвоны Хөдөө аж ахуйн хотхон” төслийг 2005 онд Сэргэлэн суманд хэрэгжүүлж үр дүнд хүрсэн учир тус хотхоныг түшиглэн ийнхүү улсын хэмжээний хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг сургах, дадлагажуулах Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төвийг байгуулж байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Хүнс, хөдөө аж ахуй , хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Швейцарын Хөгжлийн Агентлагын суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриелла Спирли, Кангвон мужийн хөдөө аж ахуйн технологийн хүрээлэнгийн хэлстийн дарга Ким Ги Сон, “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандах болон тариаланчдын төлөөлөл нийт 60 гаруй хүн оролцлоо.

“Хүлэмжийн нэвтрүүлэх төв”-ийг байгуулснаар талбайн болон танхимын /онол, практик/ хосолсон сургалтыг тогтмол зохион байгуулах боломжтойгоос гадна таримлын шинэ сорт, төрлүүдийг турших, шинэ техник технологи болон ургамлын хамгааллын бодисуудын туршилт хийх боломжтойгоос гадна тоног төхөөрөмж түрээслэх үйлчилгээг мөн үзүүлэх юм. 

115 views0 comments
bottom of page