top of page

“Монгол Улсад Хөдөө Аж Ахуйн Зохистой Дадалыг хэвшүүлэх нь” сургалт, семинар

Updated: Aug 14, 2019



ХХААХҮЯ, Монголын Бүтээмжийн Төв, “Глобал коммунитис” ОУБ-тай хамтран 2019 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд “Монгол улсад хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх нь” сургалт, семинарыг ХХААХҮЯ-ны хурлын танхимд 50 орчим оролцогчтойгоор (ХХААХҮЯ, МХЕГ, СХГ болон ногоочид) зохион байгуулав. Зохион байгуулагч болон дэмжигч байгууллагуудын зүгээс “Хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтад ХААЗД-ыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврын төсөл”-ийг Захиргааны Ерөнхий хуульд нийцүүлэн үйлдвэрлэгч, хэрэглэгч, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан, хэлэлцэхээр шийдвэрлэсэн ба 3 өдрийн туршид энэхүү сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагааг хөтөлбөрийн хүрээнд хэлэлцүүллээ. Үндсэн илтгэгчээр ажилласан Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Исидор Мёнг Деок Юү нь ХААЗД-ыг хэрэгжүүлж буй олон улсын туршлага, ХААЗД-ын ерөнхий зарчим, техникийн шаардлагуудын талаар болон:

  • Олон улсад тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, ололт амжилтууд

  • Хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэлд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах-ХААЗД-ын үндсэн зарчим

  • Хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэлд эрсдлийн үнэлгээ хийх зарчим

  • Газар тариалангийн үйлдвэрлэлд ХААЗД-ыг нэвтрүүлэхэд тавигдах техникийн үндсэн шаардлагууд

  • Мал аж ахуйн үйлдвэрлэлд ХААЗД-ыг нэвтрүүлэхэд тавигдах техникийн үндсэн шаардлагууд

зэрэг илтгэлүүдийг ХААЗД-ын стандарт, удирдамжийг боловсруулж, баталдаг хувийн хэвшлийн байгууллага Даян дэлхийн ХААЗД болон энэхүү байгуулагаас баталж гаргасан стандартын ерөнхий бүтцийн дагуу танилцуулав.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт анх удаа хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтад ХААЗД-ыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврын төслийг хэлэлцэж, энэ салбарт хүнсний аюулгүй байдлыг хангахад олон улсын жишигт нийцсэн стандарт шаардлагыг боловсруулж, мөрдөх эхний оролдлогыг амжилттай гүйцэтгэв. Мөн Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Исидор Мёнг Деок Юү-ийн саналыг зааврын төслийн заалт бүр дээр чухалчлан сонссон болно. Зөвлөх Исидор Мёнг Деок Юү нь оролцогчдын идэвх, сургалтын үр дүнг харгалзан үзсэний үндсэн дээр “GLOBAL G.A.P. Farm Assurer” хөтөлбөрийн сургалтад хамрагдсныг гэрчлэх албан ёсны гэрчилгээг Герман улсын Кологне хотод байрлах GLOBALG.A.P. Secretariat-аас 3 өдрийн сургалт, хэлэлцүүлэгт амжилттай оролцсон оролцогчдод гардуулахаар шийдвэрлэсэн.

27 views0 comments
bottom of page