top of page

“Ургамал хамгаалал, хөрсний үржил шимийн менежмент” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол ногоо” төслийн 4 дүгээр бүрэлдэхүүн хэсэг болох

Эрх зүйн орчин төсөл нь 2019 оны 5 сарын 3-нд Ургалмал хамгаалал, хөрсний үржил шимийн менежмент сургалтыг ХХААХҮЯ-тай хамтран төвийн бүсийн Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн ХАА-н мэргэжилтнүүд, ногоочдод амжилттай зохион байгуулаад байна.

Сургалтанд Булган, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудаас нийт 60 оролцогч хамрагдсан бөгөөд сургалтаар

  • Ургамал хамгааллын арга хэмжээний эрх зүй, бодлого”,

  • Ил талбайн болон хүлэмжийн хүнсний ногооны ургамал хамгаалал

  • Голлох хөнөөлт организмыг таних, тодорхойлох, тэмцэх арга, ажлын уусмал бэлтгэх,

  • Ургамал хамгааллын цогц арга,

  • Хөрсний эдийн засгийн үнэлгээ,

  • Бордооны нэр төрөл, органик

  • Компост бордоо бэлтгэх технологи, тун норм тодорхойлох, хэрэглэх заавар

зэрэг сэдвүүдээр бүтэн өдрийн сургалтанд хамрагдлаа.

46 views0 comments
bottom of page