top of page

Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх" платформ


Монгол Ногоо төсөл болон НҮБ-ийн ХХААГазрын SECiM С2 төслүүд хамтран 2017 оны 7 сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотын засаг даргын тамгын газар "Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх" платформ зохион байгууллаа. Тус платформын хүнсний ногооны салбар хуралдаанд Төв аймгийн ЗДТГ, Батсүмбэр, Борнуур сумын ХАА-н мэргэжилтэн, ногоочдын төлөөлөл, Жаргалант, Баянчандмань сум болон Атрын Шим ХХК-ны ногоочдын төлөөлөл болох нийт 30 хүн хамрагдлаа. Салбар хэлэлцүүлгийн дүнд борлуулалтын дундын хоршоо байгуулах бүтцийн судалгаа хийх, борлуулалтын сүлжээг бий болгохдоо агуулах зоорины асуудлыг судлах, бүтээгдэхүүнд тавигдах стандарт шаардлагын талаар мэдлэг мэдээлэлтэй болох, хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийг мэдээллээр хангах мэдээллийн санд бүртгүүлэх /MFARD.mn/, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад сорт сонголт, хийхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх хэрэгжүүлэх арга хэмжээг цаашид тусгаж ажиллахаар боллоо.

13 views0 comments
bottom of page