Өмнөговь аймаг 200 тонн ногоо хадгалах зоорьтой боллоо.

Өмнөговь аймгийн газар тариалан эрхлэгчид ногоо хадгалах зоорьгүйн улмаас тарьсан ногоогоо удаан хугацаанд хадгалах боломж хомс байдаг. Ингээд муудаж хөлдөхөөс сэргийлэн хямд үнээр борлуулдаг байна. Тиймээс тогтмол үнэ бүхий, орон нутгийн шимт хөрсөнд тариалсан төмс, хүнсний ногоогоор ард иргэдээ хангахын тулд энэхүү ногооны зоорийг барьж байгуулжээ.

Барилгын ажил нь дууссан ч одоо 120 сая төгрөгийн өртөг бүхий хөргүүрийн тоног төхөөрөмжийн ажил хийгдэх дутуу байгаа гэдгийг аймгийн ХХОБТХ-ийн дарга Ж.Сүх-Эрдэнэ хэлсэн юм.

Орон нутагт хүлэмжийн цогцолбор байгуулсан, гадаа ил талбайтай хэдий ч зоорь байхгүй байгаа. Энэ зооринд газар тариалан эрхлэгчид жимс жимсгэнэ, нарийн ногоогоо түрээсээр хадгалах, борлуулах боломжтой.

Энэхүү ногооны зоорь нь мах боловсруулах үйлдвэрийн дэргэд байгуулагджээ.


Мэдээллийн эх сурвалж: Монгол говь сонин

  • Facebook - White Circle
  • YouTube - Mon vegetable project

     ХОЛБОО БАРИХ:

Байршил: Энх Тайваны Өргөн Чөлөө 3,

             UBH center, 15 давхар 1513 тоот.

Утас:       976-7000 8799

Факс:      976-7000 8711

Имэйл:     contact@mfard.mn

БИДНИЙГ ДАГАХ: