top of page

Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих "Итгэлцлийн хүч" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

“Монгол ногоо” төслийн 3-р бүрэлдэхүүн хэсгээс 2019 оны 6-р сарын 12,13-ны өдрүүдэд “ГОБИС” ТББ-тай хамтран “Итгэлцлэлийн хүч-Гэр бүлийн өдөр” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь “Жишиг гудамж”, “Загвар өрх” зорилтот бүлгийн үр шим хүртэгчдээс өрхийн үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй бүлэг болон өрхийг сонгон шалгаруулах юм.

Сургалтанд Сонгинохайрхан, Хан-уул, Налайх, Баянзүрх дүүргээс 60 тариаланч өрхийн төлөөлөл хамрагдсан.

Дараагийн шатны Канваст аргачилалаар явагдах 1-р шатны сургалтанд 33 өрхийн гишүүд шалгараад байна.

86 views0 comments
bottom of page