top of page

"Хүнсний ногооны зах зээл ба маркетинг" форум 4 дэхь жилдээ

Updated: Dec 4, 2019


Хүнсний ногооны зах зээл ба маркетингийн асуудлыг хэлэлцдэг томоохон чуулга уулзалт тун удахгүй 12 сарын 05-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Хүнсний ногооны зах зээлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, гэрээт үйлдвэрлэлийн ач холбогдлыг таниулах, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааны суурийг тавих зорилгоор “ХҮНСНИЙ НОГООНЫ ЗАХ ЗЭЭЛ БА МАРКЕТИНГ ФОРУМ”-ыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Монгол Ногоо" төсөл 2016 оноос хойш жил бүр санаачлан зохион байгуулж иржээ.

Өнгөрсөн форумын үеэр хүнсний ногооны бөөний худалдааг зохион байгуулж буй Азийн орнуудын туршлага, Монгол оронд хэрэгжүүлэх боломж, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтын сүлжээний талаар төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлууд, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх сүлжээнд хүнсний аюулгүй байдлыг хангахад тавигдах  шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан.

Бид хүнсний ногооны зах зээл ба маркетинг –2019 Форумыг 12 сарын 5-нд Блю Скай зочид буудлын Кристал танхимд “Борлуулалтаа шийдье” уриан дор зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн чуулга уулзалтаар нийт 120 гаруй оролцогч хамрагдаж хүнсний ногооны зах зээл тэр дундаа борлуулалтын асуудлыг түлхүү хөндөхөөр болжээ. Форумд оролцохыг хүсвэл та бүхэн дараах хаягаар бүртгүүлнэ үү. Бүртгэл


"Урьдчилсан" хөтөлбөр:


09:00-09:30 Бүртгэл, кофегоор дайлах

09:30-09:40 Нээлт

09:40-09:50 Нээлтийн үг, Монгол ногоо төсөл

09:50-10:15 Хүнсний ногооны борлуулалтын талаар төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлууд: ХХААХҮЯ, ахлах мэргэжилтэн М.Ариунболд

10:15-10:45 Хүнсний ногооны зах зээл ба үнийн хүчин зүйл: Монгол ногоо төслийн маркетингийн ажилтан Ц.Насанжаргал

10:45-11:10 Хүнсний ногооны зах зээлийн боломж 1: Ил талбайн үзэсгэлэн худалдаа ба түүний зохион байгуулалт: Нийслэлийн хөдөө аж ахуйн газрын харьяа Газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Төмөртулга

11:10-11:30 Цайны завсарлага

11:30-11:50 Хүнсний ногооны зах зээлийн боломж 2: Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй хүнсний ногооны худалдан авалт, Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн, сургагч багш С.Содгэрэл

11:50-12:10 Хүнсний ногооны зах зээлийн боломж 3: Боловсруулах үйлдвэрлэлийн худалдан авалт ба зах зээлийн боломж: "Монголын жимс, ногоо боловсруулагчдын холбоо" Монгол улсын зөвлөх хүнсний технологич Ё.Урангэрэл

12:10-12:30 Хүнсний ногооны борлуулалтын хоршооны илтгэл

"Цэвэр хөрсний шим" дундын хоршооны гүйцэтгэх захирал Х.Доржсүрэн

12:30-13:00 Асуулт, хариулт

13:00-14:00 Үдийн хоол

14:00-15:00 - Улсын төсвийн худалдан авалт сэдэвт салбар хэлэлцүүлэг

- Хүнсний ногооны шууд худалдаа ба маркетинг сэдэвт салбар хэлэлцүүлэг

15:00-15:15 Дүгнэлт, хаалт Монгол ногоо төслийн зохицуулагч Т.Төрмандах

544 views0 comments
bottom of page