top of page

Хүүхэд багачуудыг “Монгол ногоо миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаанд оролцохыг урьж байна.

Updated: May 8, 2020

Сайн байцгаана уу, Хүндэт эцэг, эхчүүд болон хүүхдүүдээ!


Хүүхдийг бага наснаас нь зөв дадал, мэдлэгтэй болгож өсгөх нь ирээдүйд зөв хүн болж төлөвших суурь нь болдог. Идэх дуртай ногоо нь хурын шимээр тэтгэгдэж газрын хөрснөөс хэрхэн бий болдгийг мэдэх нь танин мэдэхүйн чухал ач холбогдолтой юм. Хүүхэд ногоогоо өөрөө ургуулах, эрүүл баталгаатай ногоо идэх, цаашлаад өрхийн орлогыг зөв зохистой бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулснаар бие хүн болж төлөвшихөд нь эерэг нөлөө үзүүлдэг.

Энэхүү уралдааны зорилго нь хүүхдийг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг дэмжих, хүүхдийн боловсрол болон бүтээлч чадавхийг хөгжүүлэхэд оршино.

“Монгол ногоо миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаанд ирүүлсэн хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж олон нийтийн хүртээл болгоно. Бүтээл нь тухайн орон нутгийн онцлог болон хүүхдүүдийн сэтгэлгээнд үндэслэн үндсэн сэдэвийн хүрээнд чөлөөтэй байж болно.


Насны ангилал:

  • 5-9 нас

  • 10-15 нас

Ангилал бүрт ялагчдыг тодруулна. Хүүхэд бүр хоёр хүртэл зураг ирүүлж болно.

Хэмжээ ба материал

  • 5-9 насны ангилалд хүүхдүүдийн бүтээл А3 эсвэл А4 хэмжээтэй байна.

  • 10-15 насны ангилалд хүүхдүүдийн бүтээл А2 эсвэл А3 хэмжээтэй байна.

  • Бүтээлийг ватман цаас болон зургийн зориулалтын цаасан дээр усан будаг, тосон харандаа /пастель/, өнгийн харандаа, гуашь /шороон будаг/ гэсэн зориулалтын хэрэгслээр зурсан байна.


Шалгаруулалт:

  1. Бүтээлийг Улаанбаатар хот дахь Монгол ногоо төслийн байранд 2020 оны 5-р сарын 24 хүртэл хүлээн авна.

  2. Шалгаруулалтыг 2020 оны 5-р сарын 25-нд явуулна.

  3. Шагналыг 2020 оны 6-р сарын 01-нд гардуулна.

Гар зургийг хэрхэн илгээх вэ?

Бүтээлээ ирүүлэхдээ www.mfard.mn сайтаар орж анкетыг татан авч хэвлээд бүрэн гүйцэд бөглөж зурсан зургийн хамт шуудангаар илгээнэ.

Шуудангийн хаяг: Улаанбаатар-14210, Сүхбаатар дүүрэг, Энх Тайваны Өргөн Чөлөө 23, /Багшийн дээд/ UBH center, 15 давхар 1513 тоот. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар авна уу! 99013882

Шагнал:

05-09 насны ангилалын хүүхдүүдийн шагнал:

  1. Нэгдүгээр байр /1 хүүхэд/ 300,000₮ үнэ бүхий худалдан авалт хийх эрхийн бичиг.

  2. Хоёрдугаар байр /2 хүүхэд/ 200,000₮ үнэ бүхий сургалтанд хамрагдах эрхийн бичиг.

  3. Гуравдугаар байр /3 хүүхэд/ 100,000₮ үнэ бүхий ном худалдан авах эрхийн бичиг

  4. Тусгай байр /10 хүүхэд/ хүнсний ногоо худалдан авах эрхийн бичиг

10-15 насны ангилалд шагналт байр эзэлсэн хүүхдүүдийн шагнал:

  1. Нэгдүгээр байр /1 хүүхэд/ Amazon Kindle

  2. Хоёрдугаар байр /2 хүүхэд/ 200,000₮ ном худалдан авах эрхийн бичиг

  3. Гуравдугаар байр /3 хүүхэд/ 100,000₮ ном худалдан авах эрхийн бичиг

  4. Тусгай байр /10 хүүхэд/ хүнсний ногоо худалдан авах эрхийн бичиг

Нэмэлт мэдээлэл:

Ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах болно. Ковид-19 өвчний хорио дуусмагц үзэсгэлэнг зохион байгуулна.

2,058 views0 comments
bottom of page