• Facebook - White Circle
  • YouTube - Mon vegetable project

     ХОЛБОО БАРИХ:

Байршил: Энх Тайваны Өргөн Чөлөө 3,

             UBH center, 15 давхар 1513 тоот.

Утас:       976-7000 8799

Факс:      976-7000 8711

Имэйл:     contact@mfard.mn

БИДНИЙГ ДАГАХ:

МХШТФХ ТББ

Холбооны дэргэдэх "Хүнсний ногооны үрийн үйлчилгээний нэгж" :

МХШТФХ-ны аймгийн салбар холбооны хүнсний ногооны үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй ногоочдын ургуулсан хүнсний ногооны үрийг ургалтын хугацаанд нь мэргэжлийн байгууллага хянан баталгаа хийж, хурааж авсны дараа МХГазрын лабораторт шинжилж цэвэршилт, соёололтыг нь тогтоож стандартад тэнцсэн үрийг борлуулалтанд гаргаж байна. Үүнд: шар лууван, шар манжин, хүрэн манжин, байцааны үрийг үйлдвэрлэж байна.

  • Ингэж хянан баталгаа хийгдэж, лабораторийн шинжилгээнд хамрагдсан 1-р ангийн баталгаат үрээр тариалахад чанартай арвин ургац авах боломжтой юм. 

  • Мөн дотооддоо үйлдвэрлэдэггүй хүнсний ногооны энгийн ба эрлийз сортын үрийг гадаадаас импортоор оруулан ирж ногоочдод  борлуулах ажлыг хийж байна.

Хүнсний ногооны үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй ногоочдын үйлдвэрлэсэн хянан баталгаа хийгдээгүй, лабораторийн шинжилгээнд хамрагдаагүй ангилагдаагүй, баталгаагүй үрийг зарим ногоочид үйлдвэрлэн  хямд үнээр борлуулж байна.

Ийм баталгаагүй үрээр тариалсан үед: 

  • Шар луувангийн хувьд ногоон масс нь өндөр урган цэцэглэж, хөрсөнд  үндэс үр /лууван/ үүсэхгүй, хэрэв үүсвэл  томрохгүй салаалж ургах, гол нь моджих зэргээр ургац буурч, чанаргүй лууван ургадаг.

  • Шар манжингийн хувьд газрын доор үүссэн манжин хэлбэр дүрсээ алдан махлаг эд нь моджих, хүзүү нь урт нарийхан болох зэргээр гологдол борлуулах боломжгүй болдог. coop

 

Зарим ногоочид хямд байна гэж баталгаагүй үр авч тариалаад ургац алдаж эрсдэлд ордог, тиймээс талбайн хянан баталгаа болон лабораторийн шинжилгээ хийгдсэн, соёололт, цэвэршилт сайтай 1-р ангийн стандартын шаардлага хангасан үрээр тариалалт хийж арвин их ургац хураан авах нь чухал юм.  

"ҮРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГЖ"  

Амтат гуа