top of page
To20_67_2.jpg

МХШТФХ-НЫ ДЭРГЭДЭХ ҮРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГЖ

Үрийн үйлчилгээний нэгжийн танилцуулга:

Үрийн үйлчилгээний нэгж нь 2016 онд "Үрийн нөөц сан" нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Монгол улсын үрийн хэрэгцээний 80 гаруй хувийг хангадаг бөгөөд гадаад дотоодын чанарын стандарт хангасан үрийг тариаланчдад бөөний болон хөнгөлөлттэй үнээр борлуулж байна. 

Хүнсний ногооны үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн үр үржүүлэгч үрийг ургуулдаг.

Ургалтын хугацаанд нь хянан баталгааг мэргэжлийн байгууллага тогтмол хийж чанартай үр үйлдвэрлэхэд хяналт тавьдаг.

Хүнсний ногооны үрийг хурааж авсны дараа МХГазрын лабораторт шинжилүүлж цэвэршилт, соёололтын процентийг тогтоодог.

Стандартад тэнцсэн үрийг борлуулалтад гаргахад бэлтгэдэг.

Баталгаатай, чанартай үр Таны гар дээр очиход бэлэн боллоо.

Дотооддоо үйлдвэрлэдэггүй хүнсний ногооны энгийн ба эрлийз үрийг гадаадаас импортлон ногоочдод  борлуулдаг.

МХШТФХ-ны дэрэгдэх үр үржүүлгийн салбарын үйлдвэрлэлийн процесс: 

Гадаад үр: Импортын процесс

Үрийн захиалга

Чанаргүй үр!

Тусгай зөвшөөрөлгүй ногоочид хувиараа үр үйлдвэрлэх явдал мэр сэр байдаг. Ийм үр нь хянан баталгаа хийгдээгүй, лабораторийн шинжилгээнд хамрагдаагүй, ангилагдаагүй байдаг тул зах зээлийн үнээс хямд зарагддаг. 

Ийм баталгаагүй үрээр тариалбал: 

  • Шар луувангийн жишээ. Ногоон масс нь өндөр урган цэцэглэж, хөрсөнд  үндэс үр /лууван/ үүсэхгүй, хэрэв үүсвэл  томрохгүй, мөн салаалдаг бөгөөд голч нь моджиж бүтэн жилийн хөдөлмөрөө үнэгүйдүүлдэг.

  • Шар манжингийн жишээ. Боловсрох үед манжин хэлбэр дүрсээ алддаг. Махлаг эд моджиж зах зээлийн шаардлагад нийцэхгүй болдог.  

  • Ногоочид баталгаагүй үрээр тариалаад ургац алдах эрсдэлд ордог. Тиймээс талбайн хянан баталгаа хийгдсэн, лабораторийн шинжилгээнд хамрагдаж соёололт, цэвэршилт зэрэг үзүүлэлт тогтоогдсон 1-р ангилалтай, стандарт үрээр тариалалт хийхийг зөвлөж байна. 

bottom of page