top of page

Зэвсэгт хүчний цэргийн ангиудын ахлах тогооч нарт эрүүл ногоон хоолны сургалт зохион байгууллаа.

“Монгол ногоо” төслийн хүрээнд аж ахуй нэгж, албан байгууллагуудын нийтийн гал тогоонд эрүүл хооллолтын меню, арга технологийг нэвтрүүлэх, хүнсний ногооны хэрэглээний мэдлэг өгөх зорилготой сургалтыг Монголын органик ногоон хүнсний холбоо ТББ, VEG сургалтын төв нар хамтран зохион байгуулж байгаа билээ.


Ийнхүү 6 сарын 17-ны өдөр бид ОХУ-руу тэмцээнд оролцохоор хээрийн бэлтгэлд гарсан Зэвсэгт Хүчний 5 цэргийн ангийн нийт 8 ахлах тогоочдод VEG сургалтын төвийн захирал, хоолзүйч Н.Оюундарь багш эрүүл зөв хооллолтын лекц хичээл болон эрүүл ногоон хоолны дадлага сургалтыг явууллаа.

44 views0 comments

Comentários


bottom of page