top of page

Монгол Улсад анх удаа органик тариаланг оролцооны аргаар баталгаажуулах “Органик Хөгжил” ХББ байгуул

Органик хүнсний тухай хуульд /2015/ заасны дагуу органик үйлдвэрлэлийг баталгаажуулах аргын нэг болох харилцан итгэлцэлд тулгуурлан үйлдвэрлэгч хэрэглэгч болон бусад талууд хамтран баталгаажуулах оролцооны баталгаажуулалтыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Органик хөгжил ХББ /хамтын баталгаажуулалтын байгууллага/-ыг 2019-05-08-ны өдөр тангараг өргөж олон нийтэд нээлттэйгээр “Органик хөгжил” ХББ байгуулагдсныг зарлав. Энэ ХББ нь хүлэмжийн аж ахуйн эрхлэгч Чандмань-Жимс ХХК, Гэр Гарден ХХК, баталгаажуулалтын компани Си Эс Эф Си ХХК, Монгол шим онлайн дэлгүүр-Моду Лабс ХХК, бордооны үйлдвэрлэл эрхлэгч Промон трейд ХХК, хөрсний үржил шим сайжруулагч бодис үйлдвэрлэгч Эм Си Пи Ти ХХК, Роз воод ресторан /Сиракьюз ХХК/, эцсийн хэрэглэгч зэрэг гишүүдээс бүрдсэн. Уг ХББ-г байгуулахад төслийн зүгээс арга зүйн зөвлөмжөөр хангаж, техникийн туслалцаа үзүүлж ажиллалаа.

Тухайлбал, төслийн зүгээс тус ХББ-г байгуулсныг ХХААХҮЯ бүргэж авах гол шаардлага болох уг ХББ-ын гишүүд оролцооны баталгаажуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаарх хамтран ажиллах гэрээний загварыг боловсруулж зөвлөх үйлчилгээ үзүүллээ. Үүний үр дүнд ХХААХҮЯ уг ХББ-г 2019-06-14-ний өдөр бүртгэснийг баталгаажуулж 0001 дугаар бүхий бүртгэлийн хуудас олгов. Органик хөгжил ХББ нь Монгол Улсад анх удаа органик хүнсийг оролцооны баталгаажуулалтыг эхлүүлэн Гэр гарден хүлэмжийн аж ахуй эрхлэгчийн ногоог, мөн хөрсний үржил шим сайжруулагч бодис үйлдвэрлэгч Эм Си Пи Ти ХХК-ийн бүтээгдэхүүнийг органик болохыг баталгаажуулах баталгаажуулалтыг эхлүүлээд байна. Төслийн зүгээс оролцооны баталгаажуулалтыг гүйцэтгэх аудиторуудыг бэлтгэхэд техникийн туслалцаа үзүүлэн сургалтыг зохион байгуулсан. Энэ ХББ-г байгуулж, ХХААҮЯ-нд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь улсын хэмжээнд органик хүнсний оролцооны баталгаажуулалтын тогтолцоо бүрдүүлэх анхны алхам хийгдлээ. Мөн 2019 оны сүүлийн хагасаас тус ХББ-гээр баталгаажуулсан шилжилтийн үеийн органик хүнсний шошготой ногоо болон хөрсний үржил шим сайжруулагч бүтээгдэхүүн дотоодын зах зээлд нийлүүлж эхэлнэ.

272 views0 comments

コメント


bottom of page