top of page

Сэлэнгэ аймгийн хүнсний ногоо, сүүний нэмүү өртгийн платформ


Монгол Ногоо төсөл болон НҮБ-ийн ХХААГазрын SECiM С2 төслүүд хамтран 2017 оны 8 сарын 9-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын засаг даргын тамгын газар "Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх" платформ зохион байгууллаа. Арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Глобал Коммунитис ОУБ, Мандал, Шаамар, Зүүнбүрэн, Хушаат болон Түшиг, Орхонтуул сумын ХАА-н мэргэжилтэн, ногоочдын төлөөлөл болох нийт 60 хүн хамрагдлаа. Уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд хүнсний ногооны салбарыг хөгжүүлэх олон шинэлэг бөгөөд оновчтой саналууд гарсныг төсөл хөтөлбөрүүд цаашдын ажилдаа тусган ажиллахаар боллоо. Энэхүү арга хэмжээг цаашдаа хагас жил тутамд тогтмол зохион байгуулах юм.

35 views0 comments

Comentarios


bottom of page