top of page

Хот болон хот орчмын өрхүүдийн (ялангуяа өрх толгойлсон эмэгтэй) хүнсний ногоо тариалалт нэмэгджээ.

“Фермер Эмэгтэйчүүдийн Холбоо” ТББ нь 2016 оны 4 дүгээр сараас эхлэн “МХШТФХ” ТББ-тай хамтран “Монгол ногоо” төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжүүлэгчээр ажиллаж байна.

Энэ хугацаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудын жижиг тариаланчдад зориулсан 213 удаагийн сургалт явуулж 5542 хүнийг хамруулсан байна.

Сургалтанд оролцсон нийт тариаланчдын 746 нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, 418 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа.

Дээрх иргэдэд Монгол ногоо төслөөр дамжуулан

Жишиг гудамж, Загвар өрх, Үрслэг бойжуулах төв, Багсармал бордооны үйлдвэрлэл зэрэг олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд өрхийн хэрэгцээт хүнсний ногоогоо өөрсдөө хангадаг болсноос гадна илүү гарсан бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.

107 views0 comments

Comments


bottom of page