top of page

Хүүхдийн хоолны аюулгүй байдлыг хангах зорилготой сургалтууд зохион байгуулагдлаа.

Updated: Jun 10, 2019

ХХААХҮЯ-ны захиалгаар хэрэгжиж буй Швейцарын хөгжлийн агентлагын “Монгол ногоо” төсөл нь Монгол улсын 21 аймгийн ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагддаг хүүхдүүдийн хоолны шим тэжээл, эрүүл мэндийн байдлыг хүнсний ногоогоор дамжуулан сайжруулах зорилготой “Хүүхдийн хооллолт ба эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн боловсролын газартай хамтран 2019 оны 1-р улиралд нийслэлийн 9 дүүргийн төрийн өмчийн 231 цэцэрлэгийн тогооч нарт дээрх сургалтыг амжилттай зохион байгуулаад байна.

Сургалтыг зохион байгуулснаар дараах үр дүнд хүрэх юм. Үүнд:

  • Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн дунд түгээмэл байгаа бичил шимт бодисын дутлыг бууруулж, хүүхдийн хэвийн өсөлт хөгжилт, эрүүл мэндийг дэмжинэ.

  • Хүүхдийн хоолны чиглэлээр тогооч нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх сургалтын модуль боловсруулагдан гарна.

  • Сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжид гарал үүслийн гэрчилгээтэй, чанартай, дотоодоо үйлдвэрлэсэн хүнсний ногоогоор хангах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр хүүхдийн хоолны аюулгүй байдал баталгаажих юм.

Энэ ондоо багтаан 21 аймгийн сургууль, цэцэрлэгийн тогоочдыг бүсчилсэн байдлаар тус сургалтанд хамруулах бөгөөд холбогдох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монгол ногоо төслийн хамт олонтой холбоо барина уу.

52 views0 comments
bottom of page