Монгол Ногоо төслийн маркетингийн бүрэлдэхүүн хэсэг 2-н зүгээс хүнсний ногооны зах зээлийн системийг сайжруулах, ногоочдыг зохион байгуулалттайгаар зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлж байгаа билээ. Үүний хүрээнд хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын чиглэлээр ажиллах нэгтгэсэн хоршоо байгуулж, үйл ажиллагаагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр төсөл хэрэгжих Төв аймгийн Борнуур, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Зүүн Бүрэн, Хушаат, Шаамар, Мандал, Дархан-Уул аймгийн Орхон, Орхон-Уул аймгийн Жаргалант сумдын ногоочдод борлуулалтын хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлэх сургалт 2017 оны 5-6 сард зохион байгуулж 130 хүнсний ногоо тариалагчдыг хамрагдуулсан ба үүнээс 56% буюу 73 нь эмэгтэйчүүд байлаа.
Хүсний ногооны борлуулалтын хоршооны сургалт зохион байгуулагдлаа
Updated: May 11, 2019
Comentários