Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөөх Фермерүүдийн Холбоо ТББ-с хэрэгжүүлж буй Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, марктенгийн “Монгол ногоо” төсөл болон НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас хэрэгжүүлж буй "Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх - SECiM2" төслүүд хамтран “Хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээ” платформ уулзалт, хэлэлцүүлгийг 2017 он 06-р сарын 13-ны өдөр, НҮБ-ын байранд зохион байгууллаа. Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн гол зорилго нь төрийн байгууллага, олон улсын байгууллага, судлаач эрдэмтэд, хувийн хэвшил болон хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн төлөөллийг хамрагдуулан хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээ, маркетингийн чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, БНСУ-н хүнсний ногооны зах зээл, бөөний захын талаар туршлага хуваалцаж, санал хүсэлтийг авах, хамтран ажиллах суурь тавихад оршиж байв. Арга хэмжээнд ХХААХҮЯ, Улаанбаатар хотын ХХААГазар, Үндэсний Хөгжлийн Газар, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, НҮБ-н ХХААГ, Стандартчлал хэмжил зүйн газар, МХШТФХолбоо ТББ, Хөгжлийн банк, Газар шим ХХК, Сэлэнгэ зах, САМО Институт, Глобал Коммунитис ОУБ, Номин Тав Трейд, Урбан девелопмент ХХК, ХБХДТ ХХК, ДиДиЭй Жи ХХК, Шинэ шийдэл ТББ, АДРА Монгол ОУБ, Монголын Логистикын Холбоо зэрэг 19 байгууллагын 40 хүн хамрагдлаа.
top of page
bottom of page
Commentaires