top of page

Монгол ногоо төслийн Хууль эрх зүйн орчин төслөөс ХААЗД-г нэвтрүүлэх нь сэдэвт сургалт зохион байгуу

Монголчуудын тарьж ургуулж буй хүнсний ногооны эрүүл, аюулгүй байдлын хяналтыг Хөдөө аж ахуйн зохистой дадал буюу олон улсын нэршлээрээ G.A.P стандартыг нэвтрүүлэх замаар сайжруулах боломжтойг газар тариалангийн салбарынхан онцолдог. Тэгвэл өнөөдөр энэхүү стандартыг хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх нь сэдэвт сургалт, семинарыг Монгол ногоо төслийн Хууль эрх зүйн орчин төслөөс БлюСкай зочид буудлын 2 давхарт зохион байгууллаа. Тус сургалтын үеэр зохистой дадлын стандартыг нэвтрүүлэх чиглэлд гарсан ололт, амжилтууд мөн тулгамдаж буй асуудлын талаар эрдэмтэн, докторууд урилгаар оролцож илтгэл тавьлаа. Түүнчлэн сургалтын үеэр тус стандартыг нэвтрүүлсэн 2 аж ахуйн нэгжийг сертификатжуулах үйл явцын талаарх тайланг оролцогчдод сонирхууллаа.

Мөн Зохистой дадал болон Органик тариалангийн талаарх ойлголтууд дээр зөрүүтэй байр суурийг оролцогч талууд хэлэлцүүлгийн үер өрнүүлж байсан бөгөөд Органик тариаланд шилжихэд Хөдөө аж ахуйн зохистой дадал стандартыг авахад шаарддагтай адил бүртгэл, шинжилгээ, лавлагаа зэрэг гэрчлэх, нотлох баримтуудыг бүрдүүлэх нь зүйтэй гэдэг дээр оролцогчид нэгдсэн ойлголт авлаа.


Оролцогчдын зургаас:

109 views0 comments
bottom of page