top of page

“Ил талбай болон хүлэмжийн хүнсний ногооны арчилгаа, ургамал хамгаалал” сэдэвт сургалт боллоо.

”Монгол ногоо төсөл”-ийн 3-р бүрэлдэхүүн хэсэг Улаанбаатар хотын 9 дүүргийн жижиг тариаланчдад цогц мэдлэг олгох сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд 7-р сарын 3-аас 5-ны хооронд 2 дахь шатны сургалтыг “Ил талбай болон хүлэмжийн хүнсний ногооны арчилгаа, ургамал хамгаалал” сэдвээр Төв аймгийн хүлэмжийн сургалтын төвд амжилттай зохион байгуулж 79 тариаланчдыг хамрууллаа.

Сургалтанд оролцогчид ил талбайн болон хүлэмжийн ногооны таналт тайралт, сойлт, сийрэгжүүлэлт, цөөлөлт усалгаа арчилгааг технологийн дагуу зөв хийх талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, хүлэмжний тарималд гардаг өвчин хортон, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн тэмцэх, ургамал хамгааллын бодисын зөв зохистой хэрэглээ, тун нормын талаар мэдлэгтэй боллоо.

250 views0 comments

Comments


bottom of page